Бага Дунд Боловсролын Хөгжлийг Дэмжих Нийгэмлэг нь 1992 – 1999 онд (ДАНИДА) - гийн дэмжлэгээр хэрэгжүүлсэн Монгол Данийн засгийн газар хоорондын хамтарсан “Монголын бага дунд боловсролын хөгжлийг дэмжих” хөтөлбөр, түүний үр дүнгийн үргэлжлэл болон 1999 оны 11 дүгээр сард байгуулагдсан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.
Монгол улс хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулахаар зорьсон тэр хүнд агшинд (1992) “зовох цагт нөхрийн чанар танигддаг” лугаа эрт дээр үеэс л элэгсэг дотно харилцаатай байсан Дани улс хандивлагчдаас анхлан манай оронд гараа сунган, засгийн газар хоорондын “Монголын бага, дунд боловсролын хөгжлийг дэмжих хөтөлбөр”- ийг өөрийн олон улсын хөгжлийн агентлагаараа (ДАНИДА -гаар) дамжуулан хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хэдийгээр эл засгийн хөтөлбөр өндөрлөсөн хэдий ч ДАНИДА өнөөг хүртэл төрийн бус байгууллагыг дэмжих сангаасаа Монголын БДБХДН-ийн үйл ажиллагааг дэмжин “Хөдөөгийн сургуулийн хөгжил” төслийг болон энэ онд шинээр эхэлж буй БДБХДН ба Данийн “Боловсролын хөгжлийн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг –БХОУХН” –ийн хамтран хэрэгжүүлж байгаа “Хөдөө орон нутгийн иргэний нийгмийн хөгжлийг Монголын уламжлалт соёлд тулгуурлан эрчимжүүлэх нь” төсөлд дэмжлэг үзүүлсээр л байна. Манай нийгэмлэг хөдөө орон нутаг дахь 57 салбарынхаа хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
Үйл ажиллагааны чиглэл
БДБХДН нь Бага, дунд боловсролыг Монгол орны өвөрмөц онцлог, уламжлал - шинэчлэлд тохирохуйцаар сургууль, олон нийтийн хамтын ажиллагаа, бүтээлч санаачилга дээр түшиглэн хөгжүүлэх ажлыг төрийн ба төрийн бус байгууллагатай хамтран өрнүүлэх замаар иргэний нийгмийн чадамжийг дээшлүүлдэг ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага мөн.
Алсын хараа
Монголын ирээдүй – тогтвортой хөгжихүйц боловсролтой хүүхэд
Эрхэм зорилго. Сонирхлын бүлгүүдийн оролцоо, хамтын ажиллагааны үндсэн дээр бага дунд боловсролыг уламжлалд суурилан шинэчлэх, хүүхдэд тогтвортой хөгжихүйц боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх.
Зорилтууд
Зарчим
Түншлэл
БДБХДН-ийн салбар
БДБХДН нь хөдөө орон нутагт 57 салбартай. Салбар нь БДБХДН-ийн дүрэм, зорилго, зорилтын хүрээнд бие даан үйл ажиллагаагаа явуулдаг, нийгэмлэгийн зүгээс салбарууддаа арга зүйн болон материаллаг дэмжлэг үзүүлдэг.
Санхүүгийн эх үүсвэр
Гадаад дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, компанийн хандив, тусламж, төсөл хөтөлбөр, дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон санхүүжилт.
БДБХДН-ийн бүтэц, тогтолцоо
БДБХДН-ийн удирдлагын бүтэц, тогтолцоо
2018 оны 11 сарын 21 өдөр | 633 |
2018 оны 09 сарын 21 өдөр | 1158 |