Бага дунд боловсролын хөгжлийг дэмжих нийгэмлэг
  /  БИДНИЙ ТУХАЙ  /  Хамтран ажиллагч байгууллагууд


CICED/ДБХОУН-ийн тухай

 

ДАНИДА-гийн дэмжлэгээр тухайн үеийн Данийн Боловсрол Судлалын Вангийн Их Сургууль Монгол улсын боловсролын салбарын шинэчлэлийг дэмжих өргөн хүрээний хөтөлбөрийг удирдан зохион байгуулсан тэртээх 1992 оны үеэс Данийн Боловсролын Хөгжлийн төлөөх Олон улсын Хамтын Нийгэмлэг (ДБХОУН/ буюу CICED/Community for International Cooperation in Education and Development)-ийн үйл ажиллагаа эхэлсэн.

2010 оны 11-р сард CICED нь Данийн дээд боловсролын байгууллагын удирдлаган доорхи төвөөс гарч, Данийн иргэний нийгмийн бие даасан байгууллага болжээ.

Мөн 90-ээд оны дунд үеэс эхлэн CICED нь Афганистан, Болив, Эритри, Этиоп, Энэтхэг/Түвд, Кени, Лаос, Непал, Танзани, Уганда, Замби зэрэг орнуудад боловсролын салбарын шинэчлэлийн хөтөлбөр болон боловсролын хөгжлийн төслүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх зэрэг чиглэлд өргөн хүрээний ажлыг гүйцэтгэсэн.

CICED (удирдах зөвлөл)-ийн гишүүд одоо АХБ, ДАНИДА, ЕХ-ны тусламжийн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ЮНЕСКО, ЮНИСЕФ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, дээрх улс орнуудын боловсролын яам, үндэсний, бүсийн, орон нутгийн боловсролын байгууллагууд, түүнчлэн олон улсын зөвлөх фирмүүдтэй хамтран ажиллаж байна.  

Энэ жилүүдэд CICED-ийн ажилтнууд 500 гаруй сургалт семинар, зөвлөх үйлчилгээг гүйцэтгэсэн.

Өнөөдөр CICED нь иргэний нийгмийн байгууллагын хувьд хөгжиж буй улс орны түншлэгч төрийн бус байгууллагуудтайгаа хамтран “гурвалжинг өөрчлөх” динамик концепцийг удирдлагаа болгон, чадамжийг дээшлүүлэх, үйлчилгээ үзүүлэхэд түлхүү анхааран ажиллаж байна.

CICED нь мэргэжлийн багш нар, нийгмийн боловсролын болон эрүүл мэндийн ажилтнуудад зориулан сайн дурын хөтөлбөрийг явуулдаг.

Данийн иргэний нийгмийн байгууллагын хувиар CICED нь ядуурлыг арилгахын төлөө тэмцэж, 2015 оны Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлж буй олон нийтэд чиглэсэн кампанит ажилд оролцож байна.     

Иргэний нийгмийн харьцангуй шинэ байгууллагын хувьд CICED нь байгууллагынхаа чадамжийг дээшлүүлж, үйл ажиллагаагаа бэхжүүлж байна.

 

CICED-ийн эрхэм зорилго

  • Орон нутгийн, үндэсний, дэлхийн түвшинд иргэний нийгмийн байгууллагын хөгжлийг дэмжих;
  • Ядуу, буурай хөгжилтэй улс орнуудын боловсрол, нийгмийн амьдрал, эрүүл мэндийг дээшлүүлэх үйл ажиллагаанд оролцох;
  • Ядуу, буурай хөгжилтэй улс орнуудын боловсрол, нийгмийн амьдрал, эрүүл мэндийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд боловсрол, нийгмийн судалгаа, эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байгаа, энэ салбарт ажиллаж байгаа ажилтнуудыг хамруулах.

 

CICED-ийн өнөөгийн ажил үүрэг

CICED нь 2010 онд байгуулагдсан, иргэний нийгмийн харьцангуй шинэ байгууллага тул олон улсын байгууллагуудтай түншлэгчдийн хүрээгээ тэлсээр байна.   

Орон нутгийнхаа нөхцөл байдлыг сайн мэддэг, найдвартай, сайн харилцаатай улс орнуудтай бид хамтран ажиллахын чухалчилдаг.    

Одоогийн байдлаар Монгол, Энэтхэг/Түвд, Танзанийн түншлэгчидтэй бид хамтран ажиллаж байна.

Тус байгууллагын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл доорх хаягаар сонирхоорой.

www.ciced.dk 

 

 

Шинэ мэдээ

Орон нутгийн мэдээ