Бага дунд боловсролын хөгжлийг дэмжих нийгэмлэг
  /  ТУРШЛАГА  /  "Хөдөө орон нутаг дахь иргэний нийгмийн хөгжлийг Монголын уламжлалт соёлд тулгуурлан эрчимжүүлэх нь" төсөл
Хөдөө орон нутаг дахь иргэний нийгмийн хөгжлийг Монгол уламжлалт соёлд тулгуурлан эрчимжүүлэх нь

Академич Б.Жадамбаа, Доктор, проф Жонни Балтзерсен

Товч агуулга:

• Төслийн танилцуулга
• ИН-ийн талаарх ойлголт үзэл баримтлал
• Монгол улс дахь ИНБ-ын төлөвшил
• ИНБ –ын хөгжлийг дэмжих Монгол өв соёл
• Монгол уламжлалт соёлд түшиглэсэн ИНБ-ын хөгжил
 
Төслийн товч танилцуулга:
 
• Нэр – “Хөдөө орон нутаг дахь иргэний нийгмийн хөгжлийг Монгол уламжлалт соёлд түшиглэн эрчимжүүлэх нь”
• Хэрэгжүүлэгч байгууллага – ДАНИ улсын CICED (Community for International Cooperation in Education and Development), Монголын талаас БДБХДН
• Хугацаа – “2014.04.01 – 2016.11.30” (32 сар)
• Төсөв – 1.690.512 DKK
 
Хөгжүүлэх ерөнхий  зорилт:
 

Өөрсдийн амьдарч буй хөдөө орон нутгийнхаа нийгмийг хөгжүүлдэг болохуйцаар иргэдийн чадамжийг дээшлүүлэх


• Түшиц төвүүдийн туршлага сургамжийн түгээн дэлгэрэлт ба хэрэгжилт
• Орон нутаг дахь салбаруудын гишүүд болон олон нийтийн орон нутгаа хөгжүүлэх иргэний нийгмийн үйл ажиллагаан дахь оролцооны болон нөлөөлөлийн дээшлэлт
• Сонгуулийн компанит ажлыг орон нутгийн хөгжлийн асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, удирдлага зохион байгуулалтыг хэлэлцдэг индэр болгон ашигладаг болсон байдал
• Их хурлын болон орон нутгийн сонгуулийн ирцэд гарсан ахиц
• Эцэслэн боловсруулан хэвлэж тараасан гарын авлага, зөвлөмж
• ҮЯС  байнгын үйл ажиллагаа болсон байдал
• ҮЯС  нь хөрш зэргэлдээх 100 сургуулийн үйл ажиллагаанд нэвтэрсэн байдал
• Иргэний нийгмийн хөгжлийн талаарх өөрийн гэсэн туршлага сургамжтай болсон 100 сум
• БДБХДН-ийн салбарын тоо 20-иос дээш тоогоор нэмэгдсэн байдал
• Дунд шатны тайлан хэлэлцэх хийгээд бултаараа туршлага, сургамжаа хуваалцах бага хурал – УБ хот, 2015 оны 6,7 сард
• Орон нутгийнхаа иргэд олон нийтэд болон зэргэлдээх сум орон нутагтаа ИНХ-ийн болон ҮЯС-н талаарх туршлага сургамжаа түгээн дэлгэрүүлэх
• БДБХДН  орон нутагт  төслийн мониторнг хийх
• Ээлжит орон нутгийн сонгуулд иргэдийг идэвхитэй, бүтээлчээр оролцоход дэмжлэг үзүүлэх – 9 -11 дүгээр сард
• БДБХДН орон нутагт төслийн мониторинг хийх
• Салбарууд  төслийн хэрэгжилтийн үр дүнгийн болон их хурлын болон орон нутгийн сонгуулийн үеэр иргэд, олон нийтийг дэмжсэн үйл ажиллагааныхаа тайланг, сонгуулийн үр дүнтэй хамт бичиж ирүүлэх  - 11 сард
• Төслийн үйл ажиллагаанд ххөндлөнгийн үнэлгээ хийх – 11 сард
• Нэгдсэн тайлан бичих - 11 дугаар сард
 
ИНБ –ын тухай ойлголт, үзэл баримтлал
 
Иргэний нийгэм ба төр:
• Иргэний нийгэм, төр нь  харилцан бие биеэ үгүйсгэхийн зэрэгцээ орлон нөхдөг, орлон нөхөхийн зэрэгцээ үгүйсгэдэг нийгмийн харилцааг зохицуулагч хоёр тал
• Иргэний нийгэм хувь хүний эрх ашгийг хамгаалж байдаг бол төр нь нийтийн эрх ашгийг хамгаалж  байдаг
• Энэ хоёр нөхцөлдөж байж сая жинхэнэ зөв нийгэм төлөвшинө
• Иргэний нийгэм бол хувь хүн ба төр засгийн хоорондын орон зайг нөхөж байдаг бөгөөд мэргэжлийн, шашны, соёлын гэх мэт төрөл бүрийн сайн дурын бүлэг, холбоодоос бүрддэг (2010.04  -8329)
 
 
Иргэний нийгмийн үнэт зүйл:
 
• Хүний эрх, үндсэн эрх чөлөө, ардчиллын хэм хэмжээ
• Нийгмийн эв  нэгдэл, шударга ёс
• Хувь хүн, хамтлаг, нийгэмлэгийн сайн дурын үйл ажиллагаа, ивээлийн үйлс
• Нийгмийн капитал (холбон нэгтгэгч хэм хэмжээ, үнэт зүйлс, хандлага, итгэл үнэмшил)
• Нийгмийн инноваци
• Нийгмийн эдийн засаг
• Төр, иргэний нийгмийн түншлэл
 


•Гегель “эд хөрөнгө бол төгс оюуны дэргэд юу ч биш”, “эд хэрэггүй төгс оюун л хэрэгтэй”
•“Төгс оюуны бодит биелэл нь төр байдаг”  гэх Гегелийн санаа бол оюун сэтгэхүйн дээд төгөлдөржилт нь “аху төр” хэмээдэг  манай уламжлалт  сэтгэлгээтэй ойр дөт
 
Монгол дахь ИНБ-ын төлөвшил
 
Монголын иргэний нийгмийн төлөвшил:

•1990 – 2000 он хүртэл нилээд барууны маягаар иргэний нийгмийг дэмжиж байсан цаг
•2000 – 2012 онд “коммунист”  арга барилаар иргэний нийгмийг жолоодож байгаа үе
•2012 оны сүүлч үеэс эхлэн бодлого чиглэлтэйгээр иргэний нийгмийг байгуулах үеийн эхлэл
 

Иргэний байгууллага ЯАЖ хөгжиж байна вэ?

•Гадны байгууллага, олон улсын хандивлагчдын дэмжлэг тусламжинд түшиглэн үйл ажиллагаагаа явуулах
•Нам бараадаж хөрөнгө босгох эсвэл улс төрийн асуудал дэвшүүлж, төр засагт шаардлага тавьж тэдэнтэй зохицон төрөөс янз бүрийн байдлаар дэмжлэг авах
•Намууд сонгуулийн үеэр ИНБ-ыг сонссон шиг дүр гаргаад эргээд мартдаг
 
Иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааны гол агуулга:
 
•Иргэдийн үйл ажиллагааны төрийн гаднах буюу төрийн бус хүрээ
•Гэр бүл, төр, зах зээлээс гадуур оршдог, иргэдийн эвсэлдэн нэгдэж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө үйл ажиллагаа явуулдаг талбар
•Нийгэм дэх сонирхолыг илэрхийлэх арга механизм
•Бие даан зохион байгуулагдсан, чөлөөт үндсэн дээр нэгдсэн иргэдийн сайн дурын холбоодын бүтэц, тэдний хараат бус үйл ажиллагааны хүрээ 
 
Сорилт,бэрхшээл:
 
•Санхүүгийн тогтвортой байдлыг бүрдүүлэх
•Хуулийн хязгаарлалтыг багасгах
•Дотоод тайлагналыг ил тод хийгээд хариуцлагатай болгох
 
Монгол орны иргэний нийгмийн байгууллагуудын хэлбэр:
 
•Улс төрийн шинжтэй асуудал дэвшүүлж, төрд шаардлага тавин ажиллаж байгаа “Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн”, “Хөгжлийн төлөө иргэний хөдөлгөөн”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”, “Тусгаар тогтнол эвсэл”...
•Монгол орон, байгалиа хамгаалахын төлөөх “Онги гол”, “Заамарынхан”...
•Тодорхой ашиг сонирхолын төлөө тэмцэгчид, тухайлбал, тэтгэвэрээ нэмэгдүүлэхийн төлөөх “ахмадын холбоо”...
•ХАҮТ, хадгаламж зээлийн хоршоо, СӨХ, шашны, нутгийн зөвлөл, мэргэжил, сонирхлоор нэгдсэн, эрх ашгаа хамгаалах нийгэмлэг холбоо....
 
 
Засаглалын зүгээс үзүүлж буй сөрөг нөлөөлөл:
 
•Төрийн бодлого
•Хуулийн зохицуулалт
•Тэдгээрийн хэрэгжүүлэлт
•Намуудын төлөвшөөгүй байдал
•Төрийн байгууламжийн тогтворгүй байдал
 
ИНБ –ын хөгжлийг дэмжигч Монгол өв соёл

Нүүдэлч Монголчуудын өв соёл:

•Юу хийвэл зохих вэ?, Бид юу хийх ёстой вэ? гэдэг асуултанд хариу эрэхдээ шалгадаг шинжлэх ухааны гаргалгааг тэр бүр ашигладдаггүй харин ч ухаарлын  чинадын тайлбарыг (эргэцүүлэлийн ёс зүйг) удирдлага болгодог нь олонтаа
•Монгол хүн хувийн талаар их бие даасан, эдийн засаг,  улс төрөөс харьцангуй чөлөөтэй атал байгальтайгаа зохицон амьдардаг иргэн
•Нийгмийн харилцааны  аль ч салаа мөчирт уламжлалын зохицуулалт улам  хүчтэй байдаг
•Иргэнлэг  энэрэнгүй үзэл бол Монгол орны  нийгэм –улс төрийн амьдралын нилээд түгээмэл үзэл санаа (монголчуудын үндсэн гол хөдөлмөр  нь амьд байгаль, амьтан ургамлын ертөнцтэй хамгийн ойр бөгөөд шууд холбоотой. Энэ нь энэрэнгүй үзлийг цаг ямагт төрүүлж байдаг бодит ахуй. Монголчуудын  ертөнцийг үзэх үзэл, шашин, гүн ухааны үзлийн тогтолцоо болон ёс заншлын хүрээнд хүн хүнээ энэрэн нигүүсгэх иргэнлэг үзлийн зарчим  үлэмж гүнзгий шингэсэн байдаг)
 
Монголын нутгийн өөрөө удирдах ёсны хөгжлийн түүхэн товчоон:
 
•XIX дүгээр зуун хүртэл “хүй элгэн”, “отгийнхон”, “гол усныхан” зэргээс “нутгийнхан” гэж бэлчээр нутгийн хил тогтоож найрсан амьдарсан, 
•XX зууны эхэнд цэрэг –захиргааны  шинж зонхилсон сумын зэрэгцээ “арван гэр”, “хот айлынхан”, баг гэх хамтын зохион байгуулалтын нэгжид харьяалагдсан,
•1923 -1930 онд аймаг, хошуу, сум,  баг, арван гэсэн 5 түвшинтэй, харгалзан хуралтай,
•1930 -1940 онд аймаг, сум, баг 3 түвшинтэй, харгалзан орон нутгийн хуралтай “хоршоолсон ардууд”,
•1940 – 1960 онд нэгдлийн зэрэгцээ үйлдвэрлэл хөгжсөн 3 түвшинтэй, Хөдөлмөрчдийн Депутатын Хуралтай,
•1960 – 1990 онд аймаг, нийслэлийн (аймаг,сум ба нийслэл, район ) 2 түвшний  Ардын Депутатын Хуралтай,
•1992 оноос аймаг, нийслэлийн 3 түвшний (аймаг,сум , баг ба нийслэл, дүүрэг, хороо)  Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай  хөгжиж ирсэн
•Ёс заншлаас хэв хууль, хэв хуулиас  бичмэл хууль...
•Нутгийн өөрөө удирдах ёс нь төгс хуульчлагдаагүй, нийтийн ёс заншлыг зохицуулан төлөвшүүлэх суурь ойлголт хэвээр байна...
•Энэ үүргийг л гүйцэтгэгч нь ТББ буюу ИНБ
•Төрийн тодорхой чиг үүргийг олон нийтийн байгууллага нь хэрэгжүүлнэ..
 
Шинэ мэдээ

Орон нутгийн мэдээ