Манай салбар 2010 онд анх байгуулагдахдаа зөвхөн сургуулийн багш нарын төлөөллийг эгнээндээ багтааж сургуулийн хөгжлийн төлөө л ажиллаж ирсэн бол 2014 оноос “Иргэний нийгмийн байгууллагыг Монголын уламжлалт соёлд тулгуурлан хөгжүүлэх нь” төслийг орон нутагтаа хэрэгжүүлснээр одоо төрийн ба төрийн бус байгууллагуудын төлөөллийг эгнээндээ багтаасан, сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн нилээд хэдэн томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн нөлөө бүхий төрийн бус байгууллага болон өөрчлөгдөн хөгжлөө. Энэ төсөл хэрэгжихээс өмнө төрийн байгууллага нь төрийхээ ажлыг төрийн бус байгууллага нь өөрийнхээ төлөвлөсөн ажлыг тус тусдаа л гүйцэтгэдэг байлаа. Энэхүү салангид үйл ажиллагааг нэгтгэн зангидахын тулд манай салбар 2014 оны 11-р сард төрийн ба төрийн бус байгууллагуудын удирдлагуудыг “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй“ сэдэвт уулзалт ярилцлагад урьж, уг уулзалтаас төрийн ба төрийн бус байгууллагууд хамтран хийх ажлын нэгдсэн төлөвлөгөөг жил бүр шинэчлэн боловсруулж байхаар шийдвэрлэж энэхүү санаачлага 2 дах жилдээ амжилттай хэрэгжиж бид хамтдаа дараах ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна. Үүнд:
2014 онд сумын ИТХ, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Азийн сан хамтран Иргэдийн Онооны Картын (ИОК) аргачлалаар төрийн байгууллагын үйл ажиллагааг үнэлэх шинэ аргачлалын төслийг сумын Эрүүл Мэндийн Төвд туршин хэрэгжүүлж үр дүнд хүрсэн билээ. Энэхүү аргачлалыг төрийн бүх байгууллагад хэрэгжүүлэх саналыг манай салбар сумын ИТХ-д тавьж 2015 онд хэрэгжүүл
лээ. Иргэдийн Онооны Картын аргачлал гэдэг нь тухайн байгууллагаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний талаар тулгамдаж буй асуудал бэрхшээл, оршиж буй дутагдлын талаар иргэдээс санал авч, ирсэн саналуудыг эрэмбэлж, эдгээрээс хамгийн чухал нэн түрүүнд шийдвэрлэх асуудлаа тодорхойлон түүнийгээ шийдвэрлэхийн тулд санал өгөгч иргэд, үйлчилгээ үзүүлэгч төрийн байгууллагын төлөөлөл нүүр тулсан ярилцлага хийж гарах гарцаа хамтдаа шийдвэрлэдэг төр–иргэний хамтын шийдэл оролцоог нэмэгдүүлсэн чухал аргачлал юм.
Хөдөө орон нутагт иргэний нийгмийн чадавхийг эрчимжүүлэх нь хүссэнээр хэрэгжих үйл явц биш гэдэг нь улам бүр ойлгомжтой байдаг. Гэвч иргэд олон нийт, ТББ-ууд нэг зүгт харж, эрчимтэй ажиллаж чадвал хүрэх зорилгыг ойртуулах боломж байгааг ч бид бас харж байна. Эвлэвэл, итгэл дүүрэн байваас орон нутагтаа аз жаргалтай амьдарч болно.
2018 оны 11 сарын 18 өдөр | 714 |
2018 оны 09 сарын 18 өдөр | 1282 |