Бага дунд боловсролын хөгжлийг дэмжих нийгэмлэг
2016 оны 09 сарын 21 өдөр

Үйлийн судалгааны квант онол ном гарлаа

ТА эрүүл саруул ОРШМООР байна уу?, Бусадтай ХАМТДАА ХАМТРАН НИЙГЭМШИН АМЬДАРМААР байна уу?, Бусдад ХҮНДЛЭГДМЭЭР байна уу?, Ихийг МЭДМЭЭР байна уу?, Ихийг болон шинийг БҮТЭЭМЭЭР байна уу?, Өөрийгөө, бас өрөөлийг ӨӨРЧЛӨМӨӨР байна уу?, Ахуй амьдрал, ажил төрөлдөө өөрчлөлт шинэчлэл  ХИЙМЭЭР байна уу?, Алба ажлаа ёс журмын нь дагуу ХАШМААР байна уу?,  Амжилт ГАРГАМААР байна уу?, Шинийг САНААЧИЛМААР байна уу?, Амьдрал ахуй, ажил үйлсээ   САЙЖРУУЛМААР байна уу?, Монгол өв соёлоосоо СУРАЛЦМААР байна уу?, Түүгээр БАХАРХМААР байна уу?, Түүнийг ХӨГЖҮҮЛМЭЭР байна уу?, Шинийг хийж, бүтээхдээ монгол уламжлалт соёлдоо ТҮШИГЛЭМЭЭР байна уу? ...

Хэрвээ... ТИЙМ БОЛ, та яг ОДОО энэ гарын авлагыг сөхөөд ҮЗ, танилцаад ҮЗ, утга учрыг нь ухаж төнхөөд АВ!. Заавар зөвлөмжийн дагаад өөрөө хийгээд ҮЗ. Тэгвэл та энэхүү гарын авлага дотроос дээрх хүслээ гүйцэлцүүлэх аргаа олж, хүсэл тань сэтгэлчлэн бүтэх  болно. БАТАЛГАА нь 100%. НОТОЛГОО нь Монгол улсын тусгаар тогтнон хөгжиж ирсэн, ухах тусам эрдэнэ гардаг уурхайтай адил эрэх тусам эрдэм ухаан олддог МОНГОЛ УЛАМЖЛАЛТ СОЁЛ.

Уг гарын авлага өөртөө:

  • Үйлийн судалгааны онол практикийн талаарх нүүдэлч Монголчуудын уламжлалт өв соёл, түүний тухайн чиглээрх өнөөдөр олон улсын хэмжээнд яригдаж бичигдэж байгаа бүхий л санааг өөртөө агуулдаг болохыг болон сүүлийн жилүүдэд МУБИС-ийн хүрээнд үйлийн судалгааны чиглэлээр хийгдсэн ажил үйл, тэдгээрийн үр дүн, үр дүнгийн тогтворшилт, тэр бүхнийг түгээн дэлгэрүүлж, нэвтрүүлж байгаа байдал зэргийг олны хүртээл болгох, 
  • Их, дээд сургуулийн удирдлага, профессор багш нараасаа эхлэн, бакалавар, магистр, докторын түвшинд суралцагч бүр үйлийн судалгааны үндсэн дээр өөрсдийн удирдах, багшлах, суралцах ажлаа эрхэлдэг, түүнийг баяжуулан сургуулийнхаа сургалт судалгааны нэгэн “брэнд” чиглэл болгон  хөгжүүлэхийг  өдөөх, дэмжих,
  • Үйлийн судалгааны талаарх өнөөгийн нийтээрх ойлголтыг гүнзгийрүүлэн хөгжүүлж, түүнийг өнөөгийн шинжлэх ухааны хөгжлийг чанарын шинэ шатанд дэвшүүлэгч хийгээд хүн бүр алив алба ажлыг ёс журмын нь дагуу хашихуй гэдгийг шинээр хэлж байгаагаа олонд мэдэгдэх зорилгуудыг тус тус агуулсан болно.

Үйлийн судалгаа бол нүүдэлч Монголчуудын агуу их ёс эрдэм олсон арга технологи. Тиймийн учир түүний талаарх онол практикийн өв соёлыг Монголын агуу их түүх соёлоос, тухайлбал, тэдний бүтээн өвлүүлсэн ертөнцийг үзэх үзэл, гүн ухаан, ухаарлын чинадын тайлбар болох аман зохиол, түүний төрлүүд, зан үйл, түүхийн эх сурвалжууд, материаллаг хийгээд оюуны соёлын өв... зэргээс харж болно.

Зөвхөн өөрсдөд нь заяасан хувь зохиолынхоо дагуу, үргэлжид хувьсан цаглагч “БАЙГАЛЬ ЭХ”  багшийн удирдлага заавар дор тэр олон мянган жил АРД нийтээрээ адилхан мал аж ахуй эрхлэн, нүүж суун ажиллаж, аж төрөх явцдаа нүүдэлч Монголчуудын хамтдаа хамтран олж эзэмшсэн нэгэн гайхамшиг бол тэдний эрж хайн ёс эрдэм олдог элбэг оюунлаг сурах хийгээд бүтээх багаж хэрэгсэл болох үйлийн судалгааны  арга технологи.

Тийм арга технологитой байсан учраас л нүүдэлч Монголчууд үр ач бидэндээ болон дэлхий нийтэд өвлүүлсэн тэр агуу түүх соёл бүтээж чадсан байгаа болов уу. Тэрхүү арга технологийг олж илрүүлэн хэрэглэхийн тулд бид өнөөдөр тэрхүү гайхамшигт түүх соёлоо олон талаас нь бултаараа нийлж, ухаж төнхөж, задлаж, харьцуулж, эргэцүүлж нэгтгэх  шаардлагатай байгаа билээ. Уншигч та бүхний “айлаас эрэхээр авдраа уудлан” аливааг ухаарч ухамсарлахад тань энэ ном бага ч атугай тус болно гэдэгт бид итгэлтэй байна.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Мэдээний хуудас руу     |     Буцах
Шинэ мэдээ