Бүсийн сургалтыг 2016 оны 8 дугаар сард дараах 4 сумыг түшиглэн тус бүр 3 хоног зохион байгуулав.
Хангайн бүс: Архангай аймгийн Чулуут суманд
Говийн бүс: Өвөрхангай аймгийн Баян-өндөр суманд.
Зүүн бүс: Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд.
Баруун бүс: Увс аймгийн Наранбулаг суманд.
Сургалтад нийт 55 сумаас 200 гаруй оролцогчид хүрэлцэн ирж “Монголын уламжлалт соёлд түшиглэн иргэний нийгмийн хөгжлийг эрчимжүүлэх нь” төсөл хэрэгжсэн хоёр жилийн хугацаанд БДБХДН, түүний орон нутаг дах салбарууд тус төслийн зорилтуудын хүрээнд ЮУг ЯАЖ хийж ЯМАР үр дүнд хүрэв? гэдгээ хэлэлцэн, цаашдын зорилт, үйл ажиллагаагаа тодорхойлов.
Бүсийн сургалтаар ажил хэргээ ярилцан, чөлөөт цагаараа нөхөрсөг уулзалтууд зохион байгуулсан талаарх дурсамжит гэрэл зургуудыг манай сайтын галерейгээс үзэж сонирхоорой.
2018 оны 11 сарын 18 өдөр | 715 |
2018 оны 09 сарын 18 өдөр | 1282 |