Бага дунд боловсролын хөгжлийг дэмжих нийгэмлэг
2017 оны 06 сарын 31 өдөр

ИРГЭН ГЭЖ ХЭН БЭ?

Иргэн гэдэг бол монгол улсын байнгын хүн амын тоонд багтсан хийгээд үндсэн хуулиар олгосон бүх эрхийг эдлэх эрхтэй, үндсэн хуульд заасан бүх үүргийг биелүүлэх үүрэгтэй ТА төдийгүй ТАНЫ хүндэтгэл НЭР.

ТА амьдрах гэж ХҮН буюу ИРГЭН болдог. ТА ажил хийж, бас ажил хийх гэж ХҮН буюу ИРГЭН болдог. Үүнийг нүүдэлч Монголчууд өөрсдийн бүтээсэн амьдрахуйн ухаанд ажил сайтын амьдрал сайн. Ажил үгүй бол амьдрал үгүй. Ажил үртэй бол ашиг ихтэй. Ажил хийвэл ам хөдлөнө, бас тосдоно. Амьдралын түлхүүр бол ажил. Ажлын сайнаар амьдрал сайжирна. Ажлын түлхүүр бол арга гэж томьёолсон байдаг.

Эдгээр амьдрахуйн ухааны томьёололуудаас, иргэн та амьдралаа сайжруулахын тулд ажлаа сайжруулах, ажлаа сайжруулахын тулд аргаа сайжруулах хэрэгтэй байна. Гэхдээ “ажлын хар нь дээр, дээлийн бор нь дээр” гэдгийг санавал зүйтэй. Ажлыг та олохоос бус ажил таныг олохгүй. Ажил хийх гэж төрчихөөд ажлаа олохгүй байгаа чинь та өөрийгөө олохгүй буйн нэр. Өөрийгөө тухайлбал, дотоод хүн болох ҮЙЛээ олбол та ажлаа олно. Та ажил олгогчийг гаднаас бус дотроосоо хай. Ажил олгогчийг гаднаас хайхуй бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн сэтгэлгээний нэгэн хэв шинж. Ажил олгогчийг дотроос хайхуй бол хүмүүний жам ёсны агаад зах зээлийн эдийн засгийн үеийн сэтгэлгээний нэгэн хэв шинж. Таны дотоод хүн болох ҮЙЛ тань танд ажил олгогч. Тэрхүү ҮЙЛээ тасралтгүй журамлан дагавал та ухаантай хийгээд эрдэмтэй болно. Ажил, бас амьдрал тань ч сайжирна. Иргэн таны амьдрал сайжирвал, танай орон нутгийнхны амьдрал сайжирна. Орон нутгийнхны тань ахуй амьдрал сайжрахуй бол танай орон нутгийнхны иргэний нийгмийн чадамж дээшлэхүйн нэр.

Ажилч ХҮН буюу ИРГЭН та орон нутгийн зон олондоо хүндтэй төдийгүй олуулаа, бас ухаантай, бас эрдэмтэй болно. Учир нь, ажлаас ухаан төрдөг. Аав ээж эрдэнэ лугаа ажил хөдөлмөр эрдэм зэрэг болно.

Ажилч хүнд алсын үйлс ойрхон тул иргэн танд орон нутгийн тань хөгжил цэцэглэл ойрхон болно. Үүнээс ИРГЭН та ажилч болох, бусдыгаа ажилч болгохуй бол танай орон нутгийн хөгжлийн үндсийн үндэс. Ажилч болох болгох гэдэг нь аргад буюу эрдэмд сурах сургах асуудал гэж харагдаж байна. Эрлийг сурлаар, эрдмийг хичээлээр сурдаг лугаа иргэн ТА зөвхөн өөрөө л хичээн зүтгэж байж гэмээн сая эрдэмтэй, аргатай, ажилтай, амьдралтай болно. Бусдыг дагаж гэхээс илүү ИРГЭН та бодтойг даган өөрийнхөө сэтгэлээсээ төрөгдөж эрдэмд сурахыг эрмэлзвэл зохилтой.

Эрдмийн дээд эв тул, иргэн та болон бусад тань эрдэмтэй болбол орон нутаг тань эвтэй болно. Эвлэвэл бүтдэг, эвтэй бол хүчтэй гэгчийн дагуу таны орон нутгийнхан амьдрал сайтай болж хүчирхэгжинэ. Энэ бол бидний сүүлийн жилүүдэд монголын уламжлалт соёлд түшиглэн орон нутгийн иргэний нийгмийн чадамжыг дээшлүүлэх төслийн хүрээнд баримталсан бодлого төдийгүй хуримтлуулсан туршлага сургамж шүү.

Энэ бүхнийг нэгтгэвэл, ИРГЭН гэдэг бол өөрөө үнэн сэтгэлээсээ хичээн зүтгэж эрдэмтэй, аргатай, ажилтай, амьдралтай бологч хийгээд бусдыг тийм болгогч нэгэн болох ТА хэмээж болох байна. Эл байдал нь ИРГЭН таны үндсэн хуульд заасан үүргээ биелүүлж буйн нотолгоо төдийгүй өөрийн хүндэтгэл нэр болох ИРГЭН гэж дуудагдах дуурсагдах болсны баталгаа болно. Энэ бүхнийг нэгтгэвэл, ИРГЭН гэдэг бол өөрөө үнэн сэтгэлээсээ хичээн зүтгэж эрдэмтэй, аргатай, ажилтай, амьдралтай бологч хийгээд бусдыг тийм болгогч нэгэн болох ТА хэмээж болох байна. Эл байдал нь ИРГЭН таны үндсэн хуульд заасан үүргээ биелүүлж буйн нотолгоо төдийгүй өөрийн хүндэтгэл нэр болох ИРГЭН гэж дуудагдах дуурсагдах болсны баталгаа болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээний хуудас руу     |     Буцах
Шинэ мэдээ