Бага дунд боловсролын хөгжлийг дэмжих нийгэмлэг
2016 оны 12 сарын 12 өдөр

Сургалт зохион байгууллаа

Алтан хэлхээ 3  үеийн уулзалт

Сумын ЗДТГ, Ахмадын зөвлөл, Залуучуудын холбоотой хамтран  " Алтан хэлхээ 3 үе " -ийн чуулга уулзалтыг 2016 оны 10 сарын 25-26 нд зохион байгуулав. Чуулга уулзалтанд 100  ахмад, 100 залуучууд,50 залуучууд оролцлоо. Арга хэмжээнд  сумын Засаг  дарга Ч.Энхмэнд,ИТХ-ын дарга С.Баярхүү, ЗДТГ-ын дарга И.Батсүрэн нар  оролцлоо. Төлөөлөгчдийг 5  багш  хуваан үйл  ажиллагааг зохион байгуулав.Чуулганы арга хэмжээн  дээр ахмад настан С.Ухнаа "Ахмадын сургаал алт",залуу багш М.Ганжаргал "Орон  нутгийн  хөгжилд манлайллын нөлөө, ач холбогдол", 9а ангийн сурагч Э.Баяржаргал "Зорилго бол амжилтын үндэс", 7а  ангийн сурагч М.Лхагваням "Үр  дүнтэй хичээл  давтах нь" сэдвээр  тус  тус  илтгэл тавьж хэлэлцүүлэг хийлээ. Ахмадуудын  дунд  " Дуун цэнгүүн", залуучууд "Бүчээлч ажил", хүүхэд багачууд "Хоггүй цэвэр орчин " бүрдүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Багуудын  дунд "Хөгжөөнд буухиа" тэмцээн зохион байгуулав. багуудын идэвх оролцоо, ирц,уралдаан тэмцээн, бүтээлч ажлын нэгдсэн дүнгээр байр  эзлүүлж шагнаж урамшуулав.

 

Мэдээний хуудас руу     |     Буцах
Шинэ мэдээ