Бага дунд боловсролын хөгжлийг дэмжих нийгэмлэг
2015 оны 05 сарын 28 өдөр

ДАНИДА-ийн тухай

Монгол улс хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулахаар зорисон тэр хүнд агшинд (1992) “зовох цагт нөхрийн чанар танигддаг” лугаа эрт дээр үеэс л элэгсэг дотно харилцаатай байсан Дани улс хандивлагчдаас анхлан манай оронд гараа сунган, засгийн газар хоорондын “Монголын бага, дунд боловсролын хөгжлийг дэмжих хөтөлбөр”- ийг өөрийн олон улсын хөгжлийн агентлагаараа (ДАНИДА -гаар) дамжуулан хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хэдийгээр эл засгийн хөтөлбөр өндөрлөсөн хэдий ч  ДАНИДА өнөөг хүртэл төрийн бус байгууллагыг дэмжих сангаасаа Монголын БДБХДН-ийн үйл ажиллагааг дэмжин “Хөдөөгийн сургуулийн хөгжил” төслийг болон энэ онд шинээр эхэлж буй БДБХДН ба Данийн “Боловсролын хөгжлийн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг –БХОУХН” –ийн хамтран хэрэгжүүлж байгаа “Хөдөө орон нутгийн иргэний нийгмийн хөгжлийг Монголын уламжлалт соёлд тулгуурлан эрчимжүүлэх нь” төсөлд  дэмжлэг үзүүлсээр л байна. Манай нийгэмлэг хөдөө орон нутаг дахь 57 салбарынхаа хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Мэдээний хуудас руу     |     Буцах
Шинэ мэдээ