Бага дунд боловсролын хөгжлийг дэмжих нийгэмлэг
2014 оны 12 сарын 28 өдөр

БДБХДН-ийн бүсийн төв /түшиц/ салбар, түүний үйл ажиллагааны чиглэл

Бүсийн төв /түшиц/ салбарын зорилго нь орон нутаг дахь салбаруудын үйл ажиллагааг нэгтгэн зохицуулж хүртээмжтэй, үр нөлөөтэй болгох, бүсийнхээ салбаруудын Иргэний Нийгмийн Байгууллагын чадамжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, бүсийн салбаруудын ИНБ-ын чадамжид гарч буй ахиц дэвшлийг шинжлэн үнэлж туршлага, сургамжийг бусдад түгээх, нийгэмлэгээс хэрэгжүүлж байгаа хөтөлбөр төслүүдийн явцыг эрчимжүүлэхэд оршино. БДБХДН-ийн бүсийн төв /түшиц/ салбарууд:

  1. Ховд, Дуут сумын салбар                                
  2. Завхан, Цагаанчулуут сумын салбар              
  3. Архангай, Өндөр-улаан сумын салбар            
  4. Хөвсгөл, Галт сумын салбар                           
  5. Өвөрхангай, Есөнзүйл сумын салбар             
  6. Сэлэнгэ, Орхонтуул сумын салбар                
  7. 7.    Дундговь, Гурвансайхан сумын салбар         
  8. Дорноговь, Эрдэнэ сумын салбар                   
  9. Дорнод, Сэргэлэн сумын салбар                     
  10. Сүхбаатар, Асгат сумын салбар                     

Бүсийн төв /түшиц/ салбарын үйл ажиллагааны чиглэл:

  • Бүсийн болон аймгийнхаа салбар зөвлөлүүдтэй хамтран ажиллах чиглэлийг жил жилд төлөвлөн хэрэгжүүлэх,
  • Бүсийн төвлөрсөн арга хэмжээ, зуны сургалтуудыг зохион байгуулах,
  • Үйлийн явцдаа сурч хөгжих үзэл санаа, арга зүйг зөвхөн сургууль багш нарын үйл ажиллагаанд төдийгүй бүх байгууллага бүсийн хэмжээнд хэрэгжүүлэхэд санаачилга гарган манлайлж ажиллах.
  • Орон нутгийн хөгжилд иргэний оролцоог нэмэгдүүлэх хамтын ажиллагааг өрнүүлэх ажлын арга хэлбэрийг улам боловсронгуй болгон иргэний нийгэм, улс төрийн идэвхийг сэргээхэд чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй хийж байх.
  • Бүсийн хийгээд аймгийн салбаруудын зох/ зөв-ийн уулзалт зөвлөгөөн зохион бай-х.
  • Бүс, орон нутгийн хэмжээнд ТББ-уудын сүлжээ тогтоон иргэний нийгмийн чадамжийг дээшлүүлэх идэвхтэй үйл ажиллагаа явуулах.
  • Орон нутагт ТББ-уудын нэгдсэн сургалт сурталчилгааны өдөртэй болох.
  • Үйл ажиллагаагаа сум, орон нутгийн иргэний танхимтай нягт холбон ажиллах.
  • Бүсийн салбар зөвлөлүүдтэйгээ хамтран хөдөө орон нутаг дахь иргэний нийгмийн чадавхийн байдалд шинжилгээ хийн санал бодлоо солилцон ажиллах чиглэлээ шинэчлэн тогтоож байх.
  • Монгол түмний хүмүүнийг төлөвшүүлэх, хөгжүүлэх түүхэн соёл уламжлалыг судлан дэлгэрүүлж, үүнд тулгуурлан орон нутагт иргэний нийгмийн чадамжийг дээшлүүлэхэд санаачилгатай, манлайлж ажиллах, энэ талын санаачилгыг дэмжих.

Интернетийн сүлжээ, гар утасны технологийг ашиглан орон нутаг бүсийн хэмжээнд мэдээлэл солилцох ажлыг зохицуулах, үр дүнд хүргэх.

Мэдээний хуудас руу     |     Буцах
Шинэ мэдээ