Бага дунд боловсролын хөгжлийг дэмжих нийгэмлэг
/ Архангай аймгийн Өндөр-Улаан сум

Сумын тухай мэдээлэл

  • Манай сум 1923 онд байгуулагдсан. УБ хотоос 610 км, аймгийн төв Цэцэрлэг хотоос 120 км зайд оршдог. Баруун бүсийн хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай замаас зүүн хойд зүгт 7км зайтай оршдог.
  •  2014 оны жилийн эцсийн байдлаар хүн амын тоо 5839-д хүрч,1637 өрхтэй болсон. Үүнээс хөдөөгийн   малчин иргэд 4554 буюу нийт хүн амын 79%-г эзлэдэг Хамгийн алслагдсан өрх сумын төвөөс 115км зайд нутагладаг.
  • Бэлхи, Азарга, Хануй, Донгой, Баянгол гэсэн  засаг захиргааны 5 нэгжтэй. Эдийн засгийн үндсэн салбар нь мал аж ахуй бөгөөд сүүлийн 10-аад жил үхэр сүргийн тоогоор улсад тэргүүлсэн. Цагаан идээний  үйлдвэрлэлийн технологоор аймаг, улсад  алдартай.
  • Сумын төв болон Баянгол, Бэлхи,Донгой, Хануй  багууд  төвийн эрчим хүчний системд холбогдсон. Үүрэн холбооны Мобиком, Юнител, Ж-Мобайл, Скайтелийн сүлжээтэй. Төрийн байгууллагууд интернетийн 3G сүлжээнд холбогдсон.


Зохицуулах зөвлөлийн тухай мэдээлэл

 Манай салбарын зохицуулах  зөвлөл 2010 онд байгуулагдсан бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнд дараах гишүүд багтдаг. Үүнд

Гишүүдийн нэр

Төрийн байгууллагад эрхэлдэг ажил

Төрийн бус байгууллагад ажил эрхлэлт

Ажлын туршлага чадавхи

С.Нармандах

Сургуулийн захирал

БДБХДН-н зохицуулах зөвлөлийн дарга

Боловсролын салбарт 30 гаруй жил удирдах ажил хийсэн . Сумын ИТХ-н төлөөлөгчөөр 3 удаа сонгогдож байсан. Удирдах ажлын арвин их туршлагатай.

В.Түвшинжаргал

Сумын  ИТХ-н дарга

Сумын уяачдын холбооны дарга

Багийн засаг даргаар 12 жил сумын засаг даргаар 4 жил  ажилласан  удирдах ажлын  талаар  туршлагатай. ИТХ-д 3 удаа сонгогдон ажиллаж байгаа  ард иргэдийн дунд нэр хүндтэй

Л.Цэвэлмаа

Сургалтын менежер

Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, Сумын Олон Нийтийн Боловсролын Зөвлөлийн дарга

 Боловсролын салбарт 20 жил ажиллаж  байгаа,ХСХ-төсөлтэй  хамтран ажилласан туршлагатай. СЦЗ-н даргаар 8 жил ажиллаж  зөвлөлийн үйл ажиллагааг орон нутагт бэхжүүлсэн.

Б.Батбаяр

Багийн засаг дарга

 

Мал аж ахуйн салбарт 20-д жил ажилласан. 2012 оны орон нутгийн сонгуулиар сумын  ИТХ-н төлөөлөлөгчөөр сонгогдсон

Д. Батсүх

Хувиараа бизнес эрхэлдэг

Залуучуудын холбооны дарга,”Малчдын хоршооны тэргүүн

Бизнесийн талаар  нилээд туршлагатай,  2012 оны орон нутгийн сонгуулиар сумын ИТХ-н төлөөлөгчөөр сонгогдсон 

Т.Отгонбаяр

Хүүхдийн цэцэрлэгийн арга зүйч

СЦЗ-н дарга,  сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн  тэргүүлэгч

СЦЗ-н гишүүнээр 4 жил  ажилласан

2014 оноос  СЦЗ-н даргаар ажиллаж байгаа

Ё.Эрдэнэцэцэг

ЗДТГ-н нягтлан бодогч

 

Төрийн байгууллагад 30-д жил  санхүүгийн ажил хииж байгаа. СЦЗ-н гишүүнээр  8 жил ажиллаж байгаа

Т.Зоригтбаатар

Физикийн багш

 ҮЭ-н тэргүүлэгч , “Залуу багш “  клубын  гишүүн

Байгалийн-Ухааны Заах Аргын Нэгдлийн ахлагчаар  сонгогдон ажиллаж байгаа

Г.Золжаргал

ЗДТГ-н  архив бичиг хэргийн ажилтан

 

СЦЗ-н гишүүнээр 4 жил ажилласан, сургуулийн эцэг эхийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан

 Бидний давуу тал

Зохицуулах Зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн ба төрийн бус байгууллагуудын удирдлагуудын төлөөллийг оруулснаар хариуцсан байгууллагын хүмүүст мэдээлэл хүргэх,  зөвлөлөөс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлыг байгууллагынхаа ажилтай холбон хэрэгжүүлэхэд сайн нөлөөтэй байдаг.

   Холбоо барих утас : 94153710