Бага дунд боловсролын хөгжлийг дэмжих нийгэмлэг
/ Сүхбаатар аймгийн Наран сум

Зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаа

 

“Ном”, “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд багш, сурагч, эцэг эхчүүдээс судалгаа авах ажлыг зохион байгуулж сурагчдыг 3-н талаас нь авьяасыг нь судалж хэрхэн цаашид хөгжүүлэх талаар төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Хүүхдийн дуу хоолой , санал бодлыг сонсох, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Хүүхэд насаа хайрлая” хүүхдийн 2-р чуулганыг ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа. Чуулганд нийт дунд ангийн 90 сурагч албан газрын дарга эрхлэгч нар нийт 100 гаруй хүмүүс  хамрагдаж санал бодлоо солилцлоо. Уг үйл ажиллагааны үеэр сурагчид “Хүүхэд насаа хайрлая” шилдэг илтгэл тавьж, сум орны хөгжил , өөрсдийн тулгамдаж буй асуудлуудын талаар асуулт хариултаар санал бодлоо илэрхийлж байлаа.

Сүхбаатар аймгийн  өмнөд бүсийн Баяндэлгэр суманд зохион байгуулагдсан  “БОНД + Х +Т “ тэмцээнд нийт 5,9-р ангийн 15 сурагч, 5 багшийн хамт оролцлоо. Үүнд:  Монгол хэлний хичээлээр багш Э.Цэцэгдарь багшийн бэлтгэсэн шавь 9-р ангийн сурагч Б.Наранзул алтан медаль, Б.Отгонцэнд мөнгөн медаль, багш Ц.Эрдэнэтуяа багшийн бэлтгэсэн шавь 5-р ангийн сурагч Г.Хонгорзул монгол хэлний хичээлээр алтан медаль, Математикийн хичээлээр Ц.Эрдэнэтуяа багшийн бэлтгэсэн сурагч Б.Мөнх-Очир 4-р байр,  багш нарын дунд “Нэгж хичээлийн боловсруулалт бэлтгэх” уралдаанд багш Э.Цэцэгдарь 1-р байр өргөмжлөл мөнгөн шагнал, багш Ч.Нямаа 3-р байр  Багш Ц.Эрдэнэтуяа, П.Уянга нар 4,5-р байруудыг эзэлж сум сургуулийнхаа нэрийг өндөрт гаргалаа.

Ардын урлагийн “Хөгсүү” чуулгаас зохион байгуулсан “Ардын бий биелгээ” шавь төвтэй сургалтанд ЕБС-иас 27 сурагч , СӨБ-өөс 6 сурагч  нийт 32  сурагч 3 багшийн хамт 03 сарын 22-26 ны хооронд 5 хоног хамрагдаж амжилттай суралцлаа.

Сүхбаатар аймгийн “Татвар”-ын хэлтэсээс 05 сарын эхний 7 хоногийг “Татвар төлөгчдийн өдөр” болгон зарласантай холбогдуулан ЕБС-ийн 7-9 р ангийн сурагчдын дунд “Эх орны хөгжил татвар төлөхөөс эхэлнэ” сэдэвт гар зураг, зохион бичлэгийн уралдааныг зохион байгууллаа. Үүнд сурагчид амжилттай оролцсоноос зохион бичлэгийн тэргүүн байр 8а ангийн сурагч Н.Оюунтуяа, гар зургийн тэргүүн байр 8а ангийн сурагч Э. Сүрэн нар эзэллээ.

            2013-оны 05 сарын 07-ны өдөр аймгийн 4 хэлтсийн хамтарсан ажлын хэсэг ирж суманд  ажиллаа. Сургууль дээр ХГБХХ-ийн хүүхэд хамгаалал хариуцсан мэргэжилтэн Энхннаран “Хүүхдийн эрхийн асуудал, хөгжлийн асуудал, хүүхэд хамгаалалын асуудал”-аар 1 өдрийн турш ажилласан.

-       4 хэлтсийн мэргэжилтэн 1400 цагаас сумын нийт иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж тэдний санал бодлыг сонсож мэдээлэл хийсэн. .

-       1700цагаас Хамгаалал хариуцсан мэргэжилтэн сургуулийн оролцооны байгууллагын сурагчидтай уулзалт хийж   ажил төрлийн талаар заавар зөвлөгөө өгч ажилласан.

“Боловсролыг дэмжих сум” шалгаруулах  болзолт уралдааны хүрээнд  Олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдрөөр “Нарны хүүхдүүд” фестивалийн нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Мөн гэр бүлд зориулсан үзүүлэх тоглолт, төрөл бүрийн арга хэмжээг олон нийтэд хүргэж явууллаа.

ЭМСайдын Эрүүл мэндийг дэмжигч байгууллага шалгаруулах болзол, Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор  Эрүүл мэндийн төвөөс “Эрүүл мэндийг дэмжигч- Ажлын байр”сэдэвт аяныг зохион байгуулах  ажлын  төлөвлөгөө гарган ажиллаж байна.

            Монгол улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.4, 14.2, 21.2 дугаар заалтад заасны дагуу насанд хүрээгүй охидыг бэлгийн хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах , сэргийлэх ажлын хүрээнд сумын хүн эмнэлэгтэй хамтран дунд ангийн сурагчдыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах ажлыг зохион байгууллаа. Мөн АУБ нартай хамтран сурагчдыг эмчийн үзлэгт хамрууллаа.